ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#43/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"АНУ-ын төв банк 2023 оны 3-р сард бодлогын хүүгээ 5%-д хүргэж, үүнээс хойш 2023 онд бодлогын хүүгээ өсгөхгүй байх төлөвтэй байна. Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөхөө больсон цагт хөрөнгийн зах зээл сэргэх тул хөрөнгийн зах зээлийн сэргэлт ойрхон байна. "
- С. Зоригт
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Зах зээлийн шинжээч

Онцлох шинжилгээ

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.12 - 2022.09.16 | TDB Securities

Өндөр инфляцын түвшнийг зорилтот хэмжээнд хүргэж бууруулахын тулд төв банкнууд мөнгөний хумих бодлого баримталдаг. Мөнгөний хумих бодлого баримталснаар санхүүгийн зах зээлд хүүгийн түвшин өсөж, эрэлт буурч улмаар санхүүгийн зах зээлийн хөрвөх чадвар буурдаг. Дээрх зурагт мөнгөний бодлогын циклийг үзүүлсэн бөгөөд ногоон зураасаар АНУ нь циклийн аль хэсэгт харьяалагдаж байгааг харууллаа.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,602.12 нэгжид хүрч, 3.13%-ийн өсөлттэй хаагдлаа.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцаанууд 7 хоногт өндөр өсөлттэй байлаа. "S&P 500" индекс дэх компаниудыг салбараар нь ангилбал харилцаа холбооны салбараас бусад салбарын хувьцаанууд өсөлттэй байв. Харилцаа холбооны салбар бууралттай байсанд технологийн томоохон компаниуд болох Alphabet, Microsoft, Meta Platforms зэрэг компаниудын 3-р улирлын ашигт ажиллагаа муу гарч, хувьцааны ханш буурсан нь гол нөлөөг үзүүллээ.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байхад төв банкнуудын бодлогын хүүгээ өндрөөр өсгөх хүлээлт багассан нь гол нөлөөг үзүүллээ.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "NIKKIE 225" индекс 0.80%, "TOPIX" индекс 0.91%-иар тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Япон улсын засгийн газраас интервенц хийж байгаатай холбоотойгоор иений ханш ам.долларын эсрэг 7 хоногт чангарлаа. 1 ам.доллар 147.6 иентэй тэнцэж хаагдсан. (Даваа гарагт иен ам.долларын эсрэг 1.5% орчим чангарсан.)

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцаанууд Ковид цар тахлын тохиолдол ихсэж, зарим хотуудад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 7 хоногт бууралттай байлаа.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 400ширхэг бондыг нийт 37.90 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны өгөөж 7 хоногт буурч 4.02% дээр хаагдлаа. Канадын төв банк бодлогын хүүгээ хүлээгдэж байснаас багаар өсгөсөн нь ЗГҮЦ-ны өгөөж буурахад нөлөөлсөн. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2024 он хүртэл жил бүр 5 хувиас хэтрэхгүй

 2022.10.28 

Эдийн засагчид 2024 он хүртэлх БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа. Бээжин COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо ойрын хугацаанд дуусгахгүй гэсэн хүлээлтийн үндсэн дээр ийм шийдвэрт хүрсэн байна.

Шинэ төсөөллийн дагуу БНХАУ-ын эдийн засаг 2024 он хүртэл жил бүр таван хувиас бага хэмжээгээр өснө гэсэн байна. Энэ оны эцсийн эдийн засгийн өсөлтийн дундаж төсөөлөл 3.4 хувиас 3.3 хувь болж буурсан бол ирэх жилийн үзүүлэлтийг 5.1 хувиас 4.9 хувь болгон бууруулжээ. Харин 2024 онд БНХАУ-ын эдийн засаг таван хувиар өснө гэсэн таамгийг 4.8 хувь болгон бууруулсан байна.

Дэлгэрэнгүй

Их Британид бодит цалин 2010 оны санхүүгийн хямралаас хойш эрчимтэй буураад байна

 2022.10.27 

2010 оны санхүүгийн хямралаас хойш Их Британид бодит цалингийн хэмжээ хамгийн эрчимтэйгээр буурчээ. Энэ нь амьжиргааны өртөг нэмэгдэж, айл өрхүүдэд учрах дарамт ихэссэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

Инфляцын түвшинд тохируулсан бодит цалингийн хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар жилийн турш 2.6 хувиар буурсан гэж тус улсын Үндэсний статистикийн газраас лхагва гарагт мэдээллээ. Энэ нь 2010-2011 онд дээрх үзүүлэлт 3.3 хувиар буурснаас хойших хамгийн эрчимтэй бууралт болжээ. Ингэснээр Их Британийн Засгийн газар болон Төв банк үнийн өсөлттэй тэмцэж, хүнд байдалд ороод буй айл, өрхүүдэд дэмжлэг үзүүлэх хүндхэн асуудал тулгамдаад байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ" ХК БАЯН ХӨНДИЙН АНХДАГЧ УУРХАЙН БҮСЭД ӨНДӨР АГУУЛГАТАЙ АЛТ ИЛРҮҮЛЭВ

 2022.10.20 

"Эрдэнэ Ресурс Девелопмент" ХК нь Баян Хөндий Алтны Төслийн анхдагч уурхайн бүсийн хэд хэдэн цооногт газрын дөт гүнд алтны өндөр агуулга бүхий интервалууд огтлов. o 68.0 г/ алтны агуулга бүхий 2 метрийн интервал багтаасан 14.4 г/т алтны агуулга бүхий 10 метр . (BKD-361) o 32.6 г/т алтны агуулга бүхий 2 метр интервал багтаасан 10.4 г/т алтны агуулга бүхий 20 метр. (BKD-369) o 67.5 г/т алтны агуулга бүхий 1 метр интервал багтаасан 11.8 г/т алтны агуулга бүхий 7 метр. (BKD-354) o 39.6 г/т алтны агуулга бүхий 1 метрийн интервал багтаасан 5.7 г/т алтны агуулга бүхий 10 метр огтоллоо. (BKD-356)

Дэлгэрэнгүй